Энэ бол Гений өөрчлөлттэй үнээ. Нэг саахад 20 30 литр сүү өгдөг, махны хувьд хэдэн ч тонн байж магад. Энгийн үнээг л генийн мутацтай болгоод ийм болгосон байх. Яг ямар юмтай эрлийзжүүлсэн бол, бараг усны үхэр ч юм уу тиймэрхүү том амьтны генийг л тарьсан байх. Дэлхийгээр нэг ийм асуудалтай тэмцсэн хүмүүс, ер нь тэгээд маш том хүнсний сүлжээ(McDonald’s, Burger King гэх мэт) газрууд иймэрхүү зүйлд хөрөнгө оруулалтыг ихээр хийж, үүнтэй тэмцэхийг оролдсон хүмүүсийн амыг хамхихыг оролддог. Одоо Монголд нэг үеэ бодвол маш зөв хэлбэр, өнгөтэй хүнсний бүтээгдэхүүнүүд дийлэнх нь болсон, бүгд генийн өөрчлөлттэй зүйлс. Будаа эмтэрхий байхаа больж төгс хэлбэртэй байгаа нь хорхойд идүүлэхгүйн тулд хилэнц хорхойны хорыг тарьсан, хүнсний ногоонууд маш өнгөлөг, бүрэн бүтэн байгаа нь ялаа шумуул хорхойд идүүлэхгүйн тулд бах мэлхийний эс эсвэл хорыг тарьснаар тэр хорхойнуудын төрөлх инстинктээрээ бах мэлхийнээс зугтах нөхцөл үүсгэж байгаа юм. Нэг хэсэг АНУ энэ салбараар бараг дэлхийд “тэргүүлж” байсан ч нийт америкчуудын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарснаар хуулиндаа ийм зүйл хийхийг хууль бус үйл ажиллагаа гэж үзэн хариуцлага, ял шийтгэл ноогдуулах болсон байна. Гэсэн ч дээр хэлсний дагуу томоохон хүнсний сүлжээнүүд иймэрхүү зүйлийг хууль бусаар дэмждэг нь тодорхой. 3 4 сарын үед манай хойд хөршид нэгэн эмэгтэй төрийн ДУМ-н хурал дээр энэ талаар илтгэл, таниулга хийснээр Орос маань бас Генийн өөрчлөлттэй организмын эсрэг тэмцэх хууль гаргасан байна. Харин бидэнд хамгийн ойрхон байгаа аюул бол урд хөрш маань. Одоогоор Хятадад ч Монголд ч энэ талын хууль засаг огт байхгүй байгаа бөгөөд хэн бүхний мэдэж байгаачлан манайх ихэнх хүнсний зүйлээ урд хөршөөс нийлүүлж байгаа. Хятад хүнсний экспортоор дэлхийд тэргүүлдэг л байлгүй.
Хамгийн гол хэлэх гээд байгаа зүйл маань ийм генетикийн өөрчлөлттэй организмыг хэрэглэсэн ямар ч амьд бие хоёр дахь үеэсээ үржих чадваргүй болдог. Сүүлийн жилүүдэд эрүүл бус төрөлт, тухайлбал олон гартай, олон хөлтэй гэх мэтийн гаж согог төрөлтүүд илт ихэссэн. Ийм төрөлтийн шалтгааны тодорхой хувийг эцэг эхийн архи, тамхи гэх мэт гаж буруу зуршил эзэлдэг ч дийлэнх хувийг генийн өөрчлөлттэй хүнс эзэлж байгаа. Тэгэхээр генийн өөрчлөлттэй хүнсний зүйлсийг ихээр хэрэглэх нь цөөхөн хүн амтай манай улсын хувьд ойрын арав хорин жилийн дараа сүйрэл авчирч ч болох. Би үүнийг бичсэнээрээ тийм ч газар авахаар, хүмүүсийг тэгтлээ босгох байх гэж бодсонгүй, угаасаа тэгж ч хүссэнгүй. (Одоогийн их үймээн дунд… ядаж сонгууль өнгөрөг) Зүгээр л хүмүүсийг иймэрхүү том асуудал байдгийг мэдэж аваасай гэсэндээ бичлээ. Цааш нь дамжуулахыг хүсье.


Сүүлийн сэтгэгдэл